Шууд Chart

Монгол азаргыг Английн поп одтой адилхан гэв

2016-02-15 11:08:21

Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн Хэнтий аймгийн Батноров суманд авсан шарга азарганы зураг өнгөрөгч өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллүүдэд шуугиан тарилаа. Зурагт байх энэхүү азарга Английн поп од, 29 настай Элли Гоулдингтэй дэндүү адилхан байгаа гэнэ.

Энэхүү мэдээлэл цахим ертөнц тэр дундаа гэрэл зурагчдын шилдэг бүтээлүүдийг сорчлон нийтэлдэг Телеграфын өдрийн шилдэг зургаар тодорчээ.

Мөн The Guardian, The Sun, Daily news гэх мэтчилэн дэлхийн сая, сая уншигчтай цахим хуудсуудад мөн энэхүү мэдээллийг онцолсон байна. Зургийг дарсан эрхэм энэ талаар “Daily news”-т “Монгол адуу эх орныхоо эрс тэрс уур амьсгалд дасан зохицсон байдаг” хэмээн ярьсан бол өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хэнтий аймгийн Батноров суманд авсан шарга азарганы зураг минь дэлхийн томоохон сайтуудад Сар шинийн өдрүүдэд нийтлэгдсэн байна. Гарч буй бичин жилдээ давхин ирж буй адуун сүрэг шиг хийморьлог байж амжилт арвин, бүтээл ихтэй байхыг ерөөе” хэмээн бичжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Монгол азаргыг Английн поп одтой адилхан гэв  
Үзсэн: 4241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-02-15 23:52
Ymar ch baisan ulsaa hudaldsan uls torchdoos l havigui hiimorlog haragdaj bna daa !
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-02-15 23:51
Del ni l adilhan bna ! Gehdee mongol aduu maani gadaadiin hevleluuded ! Hiimorlog garsan ni ! Ih saihan sanagdaj bna !
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-02-15 12:42
umhii angli awgaitai manai mongol moriig neg ih zuirleed baih hereg bhgvi bhaa. aguu udamt mori shude
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2016-02-15 12:17
Шакиратай төстэй гэвэл бүр ойртоно гэхдээ дэл нь буюу хийморлог байдал нь гэвэл зохино.
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-02-15 11:38
дэл нь энэ жүжигчний үстэй нь адилхан байна гэсэн байна

Бидэнтэй нэгдээрэй