Шууд Chart

Чуулганд МАН-ынхан ирээгүй байна

2016-02-15 11:20:24

УИХ-ын ээлжит бус чуулган өглөө 09:00 цагт нээлтээ хийх хуваарьтай байсан ч одоог хүртэл гишүүдийн ирц бүрдээгүй байна. Учир нь чуулганы хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүд ирээгүй байгаа юм. МАН-ын бүлэг дотоод асуудлаа ярилцаж хуралдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн.  

Харин АН-ын бүлгийн гишүүдээс гадаад, дотоодод томилолттой дөрвөн гишүүнээс бусад нь ирсэн хэмээн  бүлгийн хэвлэлийн албанаас мэдэгдсэн. Гэсэн ч МАН-ын бүлгээс “Эрх баригчид өөрсдөө эхлээд ирцээ бүрдүүлэх ёстой. Тэгээд ч АН-ын бүлгийнхэн өөрсдөө чуулганд ирээгүй байна” гэсэн тайлбарыг хийсэн.

Чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээллийг 10:30 цагийн байдлаар ямар байсныг үзүүлье.

Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулганд МАН-ынхан ирээгүй байна  
Үзсэн: 886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2016-02-15 12:24
Гадаад дотоод томилолт өгдөг Даргын буруу байна даа. 39 болчихвол МАН хурдаараа ирж хэрүүл өднө. Ийм л овлигогүй улс төрчдыг сонгоод байгаа юм. МАН 5 дахь удаагаа энэ бүрэлдэхүүнээрээ сонгогчдоос санал авч чадахгүй унаж байлаа одоо дахиж намаараа тогловол ислам шашинтаны хуулиар чулуугаар цохиж зайлуулах хэрэгтэй. Ийм овлигогүй ольби оготоно шийг удирдлагуудтай нам байгаагүй юм даа.

Бидэнтэй нэгдээрэй