БЗД-ийн 22 дугаар хороонд “Дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн хүн нас барлаа” гэсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгөхөд, БЗД-ийн 13 дугаар хороонд суух 17 настай эрэгтэй П, БЗД-ийн 14 дүгээр хороонд суух 17 настай, эрэгтэй Б, Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 4-р багт суух 17 настай эрэгтэй Э нар ахуйн хэрэглээний газ үнэрлэн, Б нь тус эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан байна.
Эд мөрийн баримтаар “Хүрхэрээ” /0.5л/ шар айрагны шил 2 ширхэг, ахуйн хэрэглээний “safe butane” гэсэн бичигтэй газын сав 1 ширхэгийг хурааж авчээ. Хэргийг БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
17 настай эрэгтэй газ үнэрлэж нас баржээ | ||
Үзсэн: 614 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.