УИХ-аас 2015 оны 7 сарын 8-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийг шинэчлэн батласан бөгөөд ур хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Хууль зүйн сайдын 2015.08.28-ны өдрийн А/187 дугаар тушаалаар “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг баталсан.
Журмыг 2015 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан боловч оноо тооцох техник технологи, программ хангамжийн хувьд тооцох боломжгүй байсаар 2016 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн бөгөөд зөвхөн хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулж өгсөн.
Журамд зааснаар зөрчлийн онооны дээд хэмжээ 10 байхаар заасан бөгөөд ЗХАБ-тай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах хэмжээгээр хасахаар заасан:
1 оноо хасах тохиолдлууд
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /192.000/
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч /48.000, 19.200/
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч /9.600/
- Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолооч /9.600/
- Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч /19.200/
- Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч /19.200/
- Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолооч /96.000, 192.000/
2 оноо хасах тохиолдлууд
- Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч /192.000/
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /96.000/
- Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч /96.000/
- Зам тээврийн осолд холбогдсон жолооч ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй жолооч /96.000/
- Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч /19.200/
- Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн жолооч /19.200/
- Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч /9.600/
- Механикжсан ТХ-ийн ажлын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч /48.000/
3 оноо хасах тохиолдлууд
- Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч /48.000/
- ТХ-ийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой, хууль тогтоомж зөрчсөн жолооч /96.000/
5 оноо хасах тохиолдол
- Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна.
Зөрчлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин ЗХАБТХ, тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлийн хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд 10 оноог сэргээж урамшуулна гэж заасан.
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам | ||
Үзсэн: 1303 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.