Шууд Chart

А.Медведийн нэрэмжит тэмцээнд манай бөхчүүд зодоглоно

2016-02-16 16:53:09

Беларусь улсын нийслэл Минск хотын Спортын ордонд энэ сарын 18-19-ний өдрүүдэд болох олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга А.Медведийн нэрэмжит олон улсын уламжлалт “Гран-При” тэмцээн болох гэж байна.


Тэмцээнд манай бөхчүүдээс:

61 кг- Г.Отгонбаатар /Спортын мастер, ”Гацуурт-Олимп” клуб/,

65 кг-ын жинд Г.Мандахнаран /Гавьяат тамирчин, ”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга/,

Б.Номин /ОУХМ, "Гацуурт-Олимп" клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, МҮИС, ДАШТ-ний мөнгөн медальт/,

70 кг- Б.Батсүх /Спортын мастер, "Хасу-Мегастарс" клуб/,

Д.Хатанбаатар /”Сүлд” спорт хороо/, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Баатарын Нямбаяр /”Женко” клуб, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт/

97 кг-М.Билгүүтэй/Спортын мастер, "Женко" клуб/ нар зодоглохоор болжээ.


Дасгалжуулагч:

Б.Баяраа- Эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Л.Энхбаяр- Эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч


Шүүгч:  

Х.Чойжилжав- Олон улсын шүүгч шүүгчээр оролцоно..


А.Медведийн нэрэмжит олон улсын тэмцээнд ОХУ-аас оролцох бүрэлдэхүүнд дэлхийн аварга Абдусалам Гадисов, Сослан Романов, Хетаг Цабалов, олимпийн аварга, дэлхийн 5 удаагийн аварга Хажимурат Гацалов, Гүрж улсаас оролцох багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга Владимир Хинчегашвили, ДАШТ-ний хүрэл медальт Гено Петриашвили, Сандро Аминашвили, Европийн хошой аварга Давид Марсагишвили нарын хүчтэй өрсөлдөгчид багтсан байна. Тус тэмцээнээс өнгөрсөн жил Гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэж байжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

А.Медведийн нэрэмжит тэмцээнд манай бөхчүүд зодоглоно   
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй