Пара хөнгөн атлетикийн Монгол Улсын шилдэг тамирчин Д.Саруултөгс хоёр жил дараалан улсын аваргаас дөрвөн алтан медаль, цомын тэмцээнээс нэг алтан медаль хүртээд байгаа юм. Гэвч түүнд олон улсын тэмцээн уралдаанд оролцоход нь байнга санхүүгийн хүндрэл гардаг байна.
Тиймээс ирэх гуравдугаар сард АНЭУ-ын Дубай хотод болох Номхон далайн орнуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь зарим иргэн, аж ахуйн нэгж дэмжлэг үзүүлж байна. Энэ тэмцээнд амжилттай оролцвол олимпийн эрх ч авахыг үгүйсгэхгүй.
Д.Саруултөгс F-41 ангилалд бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөнө. Дархан-Уул аймгийн “Тэргэл”, “Эгшиглэн”, “Тэс”, “Сагч дөш”, “Саран”, “Сүлжээ-2”, “Үүрийн туяа”, “Нэрийн бараа”, “Мөнх Тайшир”, “Тэнгэрийн хишиг” хүнсний дэлгүүрийн хамт олон дэмжлэг үзүүлсэн байна.
Мөн аймгийнх нь Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, Монголын Пара-олимп, Хөнгөн атлетикийн холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортод татан оролцуулж тив, дэлхийн тэмцээн, олимпийн наадамд амжилттай оролцоход нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг байна.
Д.Саруултөгс олимпийн эрх олгох тэмцээнд зодоглоно | ||
Үзсэн: 1724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.