Шууд Chart

“Зүрхнээс зүрхэнд” төслийг хэрэгжүүлэхээр болжээ

2013-09-25 14:17:11

"Самсунг" анагаах ухааны төв болон "Эрүүл үрс гэрэлт ирээдүй" ТББ, ЭХЭМҮТ-ийн захиргаа, эмч мэргэжилтнүүд хамтран “Зүрхнээс зүрхэнд” төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн эрхэм зорилго нь Монгол Улсад хүүхдийн зүрхний дурангийн мэс заслыг хөгжүүлэхэд чиглэсэн. 
Төслийн үр дүнд нярайн зүрхний мэс заслыг цаг алдалгүй хийдэг болж дэлхийн жишигт хүрсэн эмнэлэгийн үйлчилгээг авах боломжтой юм. “Зүрхнээс зүрхэнд” төслийн зохицуулагчаар "Эрүүл үрс гэрэлт ирээдүй" ТББ ажиллаж байна. Төслийн эхний шатанд хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэг болон хэвлий, цээжний хөндийн дурангийн мэс заслын тасгийг ЭХЭМҮТ-д байгуулж Самсунг электроникс HD камер, HD монитор, гэрэл, төрөл бүрийн дуран, хүчил төрөгч шахагч, усжуулах төхөөрөмж ба бусад шаардлагатай хэрэгслийг суурилуулж өгөх юм байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Зүрхнээс зүрхэнд” төслийг хэрэгжүүлэхээр болжээ  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй