
Өнгөрөгч ням гарагт баруун өмнөд Хятадын Сычуань мужид хоёр толгойтой тугал гарчээ. Үхрийн фермийн эзэн 81 настай Вэнь Панг Чин "Би өдийг хүртэл үнээнээс хоёр толгойтой тугал гарч байхыг харсангүй. Өмнө нь энд тэнд хүмүүс ийм зүйлийн талаар ярьдаг байсан ч өөрийн нүдээр хараад сууж байгаадаа итгэж чадахгүй байна” гэж ярьсан байна.
Үнээний хувьд өмнө нь гурван удаа тугаллаж байсан ч үүнтэй ижил гаж тугал гарч байгаагүй гэнэ.
Харин энэ талаар 30 гаруй жил малын эмч хийсэн орон нутгийн иргэн Сюй Кайвэнь генийн мутаци явагдсан байж болзошгүй гэх дүгнэлтийг хийсэн байна. Малын эмч одоогоор учир шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Хоёр толгойтой тугал гарчээ | ||
Үзсэн: 2856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.