Шууд Chart

Ирээдүйн хэрэглээ: Утасгүй эрчим хүч

2016-02-17 14:55:00

Саяхан БНХАУ-ын Чун Чин хотын их сургуулийн нэгэн оюутан гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болох хөргөгч, будаа агшаагч, ус буцалгагч зэрэг зүйлүүдэд зориулж WIFI цэнэглэгч бүтээснээ танилцуулсан байна. Чун Чин их сургуулийн автоматжуулалтын ангийн оюутан тэрээр сүүлийн 12 жилийн турш WIFI цэнэглэгч бүтээх ажилд хүч хөдөлмөрөө зарцуулсан бөгөөд сая нэг энэ бүтээл нь амжилттай болж олон нийтэд танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ энэ бол дөнгөж эхлэл хүмүүс цаашдаа цахилгаан тэжээлийн утас хэрэглэх шаардлагагүй болно гэсэн үг гэжээ.
 
  

1. Утасгүй эрчим хүч

Нэгдүгээр сарын 18-ны өдөр Чун Чин хотод болсон БНХАУ-ын эрчим хүчний технологийн ерөнхий ассамблейн хуралд тус хотын их сургуулийн оюутан утасгүй эрчим хүч дамжуулах технологоо танилцуулсан байна. Уулзалтын үеэр Чун Чин их сургуулийн автоматжуулалтын коллежийн нарийн бичгийн дарга, тус сургуулийн профессор Сүн Юүэ нар хэлэхдээ манай сургууль утасгүй эрчим хүч, өндөр хүчин чадал бүхий радио дамжуулах төхөөрөмжийн ажилд нилээд ахицтай ажиллаж байгаа мөн бид утасгүй эрчим хүч дамжуулах ажлаа бараг хийж дуусаад байна гэж мэдэгджээ.
 
Энгийнээр хэлэхэд WIFI цэнэглэгч гэж хэлж болно. Хүмүүс бид ажил, гэр хаа сайгуй аалзны тор мэт замбраагүй олон кабел дунд бухимддаг билээ. Иймээс бид энэ олон замбраагүй олон кабелийн утсийг үгүй болгох шинэ технологи бүтээж байна гэжээ. Профессор мөн хэлэхдээ бид утасгүй эрчим хүч төслөө 2003 онд Чун Чин хотын даргын дэмжлэгтэйгээр эхэлж байсан.
 
Утас, зөөврийн компьютер, таблет зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнийг ширээн дээр тавих төдийд л өөрөө цэнэглэгдэж байхаар зохион бүтээж байна. Энэ яг л ид шидийн мэт санагдаж байгаа байх, гэхдээ технологийн царчим нь маш энгийн цахилгаан соронзон орон ашиглан дохио дамжуулж байгаа мэт WIFI-тай адил төхөөрөмж л энэ бүх зүйлийг хийж байгаа юм гэжээ. Хэрэв та цахилгаанаар ажилладаг эд зүйлсээ утасгүй цэнэглэхийг хүсвэл WIFI рүүтер адил төхөөрөмж худалдан авахад л хангалттай.
 

2. Утасгүй кабель аль хэдийнэ зах зээлд нийлүүлэгдээд эхэлсэн...

Уг төслийн хамгийн чухал хэсэг нь утасгүй гэр ахуйн цахилгаан хэрэгсэл. 2016 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр гайхалтай гэмээр сайхан танилцуулга болж өнгөрсөн билээ. Тус сургуулийнхан өөрсдийн зохиосон утасгүй чийдэн, утасгүй будаа агшаагч, утасгүй зуух зэрэг гэр ахуйн цахилгаан барааг олон нийтэд танилцуулсан юм. Энэ бүтээлүүд нь үнэхээр гайхалтай байсан гэж хэлж болно.
 
Чун Чин их сургуулийн профессор Сүн Юүэ, "Бид аль хэдийн БНХАУ-ын “Haier” компанитай хамтран Европийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлээд эхэлсэн. Гэвч уг бүтээгдэхүүнийн үнийн хувьд бусад ижил төрлийн бүтээгдэхүүний үнээс 1-2 дахин үнэтэй зарагдаж байгаа тул бид цаашдаа үнэ өртөгийн хувьд хэрхэн хямд болох тал дээр ажиллана" гэжээ. 
 
Эх сурвалж: ncsc.gov.mn
Нийтэлсэн: Web admin

Ирээдүйн хэрэглээ: Утасгүй эрчим хүч  
Үзсэн: 1330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй