
2006 оноос өмнө жолооч болсон иргэдэд жолоодох эрхийн шар үнэмлэхийг олгож байсан. Тэгвэл тус үнэмлэхийг зайлшгүй солих хэрэгтэй аж. Гэхдээ шар үнэмлэхтэй жолооч нарыг торгож байна гэх яриа гарсан нь худал хэмээн ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга П.Эрдэнэбат хэллээ.
Тэрбээр “Жолооч нартаа анхааруулж хэлэхэд, хуучин шар үнэмлэхээ зайлшгүй солих хэрэгтэй. Хэдийгээр хуучин үнэмлэхтэй жолоочийг торгох эрх ЗЦГ-т байхгүй ч, торгохгүй гээд хуучин үнэмлэхтэйгээ яваад байж болохгүй. Тиймээс Лицензийн төвд өөрийн биеэр ирж, аль эсвэл банкны дансанд гүйлгээ хийн захиалгаа өгөх ёстой. Өөрийн биеэр ирэх бол иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгал, шар үнэмлэхийн хуулбар, мөнгө тушаасан баримтаа авчирна. Харин дансаар харьцах бол Төрийн сан банкны 900012408 дансанд 12500 төгрөг тушаах ёстой. Ингэхдээ гүйлгээний утганд үнэмлэхийн мөнгө хэмээн бичээд баримтаа авна” гэсэн юм.
Хуучин үнэмлэхээ солих жолооч нарын шинэ үнэмлэх ажлын долоо хоногт багтан гарах ажээ.
Жолооны шар үнэмлэхийг зайлшгүй солих шаардлагатай | ||
Үзсэн: 2506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.