Шууд Chart

Манай хөлбөмбөгчид Английн багтай хамтарсан бэлтгэл хийж байна

2016-02-17 14:52:07

Манай хөлбөмбөгийн “Эрчим”, “Хоромхон” клубын дасгалжуулагч, тамирчид Английн хөлбөмбөгийн мэргэжлийн багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Тодруулбал, дасгалжуулагч З.Баттулга, хөлбөмбөгчин С.Гал-Эрдэнэ, Г.Ганбаяр нар энэ мөчид Лондон хотын мэргэжлийн хөлбөмбөгийн клуб болох “Barnet FC” багийнхны туршлага, ур чадвараас хуваалцаж байна.

Мөн багийн дасгалжуулагчдын дунд тамирчин солилцох бодол ч байгаа юм. Гол нь хамтарсан бэлтгэлийн явцад манай тамирчид сайн тоглолт үзүүлж, мэргэжилтнүүдийн анхаарлыг татах нь чухал аж. 

Г.Ганбаяр болон С.Гал-Эрдэнэ нарын хувьд мэргэжлийн багт шалгуулж, тэнцвэл гэрээгээр Лондоны багуудад тоглох боломжтой. Тамирчдын менежереер МХБХ-ны маркетингийн менежер Б.Энхжин ажиллаж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Манай хөлбөмбөгчид Английн багтай хамтарсан бэлтгэл хийж байна  
Үзсэн: 1239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй