ОХУ-ын Ульяновск хотод болж өндөрлөсөн ДАШТ-д манай тамирчид түүхэн амжилт үзүүлж, IV байрт орлоо. Манай шигшээ баг Украин, Хятад, Япон, Сомали, Чех улстай нэг хэсэгт багтаж, хэсэгтээ гурав хожиж, нэг хожигдлоо.
Эхний тоглолтоо Японы шигшээ багтай хийж 4:0-ээр хожигдсон ч Хятадын шигшээ багийг 7:1, Сомалийг 9:0-ээр, Чехийн шигшээ багийг 7:1-ээр буулган авсан.
Улмаар хэсгийн тоглолтын дараа Голландын шигшээ багийг 4:0-ээр хожиж, хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон. Хагас шигшээд Унгарын шигшээ багтай хүндхэн тоглолт хийж, нэг онооны зөрүүтэй 6:5-аар хожигдсон юм. Хэрэв Унгарыг хожсон бол манай баг алтын төлөө Германы багтай тоглох байсан юм.
Унгарт хожигдоод хүрэл медалийн төлөө хэсэгтээ хожиж байсан Украины багтай дахин тоглосон ч мөн нэг онооны зөрүүтэй, 6:5-аар нэмэлт цагт хожигдсон байна. Ингэснээр манай баг IV байраар тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ тэмцээнд Герман улс түрүүлсэн юм.
Монголын хоккейчид ДАШТ-д IV байрт орлоо | ||
Үзсэн: 1905 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.