Шууд Chart

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь гарчээ  

2016-02-17 15:08:30

Тайландын Бангкок хотноо чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр энэ сарын 17-20-ны өдрүүдэд болох гэж байна. Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дэх удаагийн АШТ Бангкок хотын “Bangkok Youth Center” (Thai-Japan) спорт цогцолборт хоёр дэвжээн дээр болно. Тус тэмцээнд манай эмэгтэй, эрэгтэй баг оролцоно. 

Тэмцээний хуваарь


Хоёрдугаар сарын 18. Пүрэв гараг

10.00-13.00   Эмэгтэй чөлөөт бөхийн 63, 75 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан

19.0-19.30     Нээлтийн ажиллагаа

19.30-21.30   Эмэгтэй чөлөөт бөхийн 63, 75 кг-ын жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол


Хоёрдугаар сарын 19. Баасан гараг

10.00-13.00   Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 кг-ийн  бөхчүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан

18.00-20.00   Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 48 кг-ын бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол


Хоёрдугаар сарын 20. Бямба гараг

10.00-13.00   Эмэгтэй чөлөөт бөхийн 58, эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 97 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан

18.00-20.00  Эмэгтэй чөлөөт бөхийн 58, эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 97 кг-ын жингүүдийн бөхчүүдийн медалийн  барилдаан, шагнал гардуулах ёслол


Хоёрдугаар сарын 21. Ням гараг

10.00-13.00  Эрэгтэй 61, 70, 86, 125 кг-ын жингийн бөхчүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан

18.00-20.00  Эрэгтэй 61, 70, 86, 125 кг-ын жингийн бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь гарчээ    
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй