Шууд Chart

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг сурталчиллаа

2016-02-17 15:41:54

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайланд дахь олон улсын Ассампшн Их сургуульд 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр зочилж, тус сургуулийн удирдлага болон олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын бизнесийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудтай уулзалт хийв.

Тэрээр энэ уулзалтын үеэр Монгол Улсын өнөөгийн байдал, ирэх долоодугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын талаар тус сургуулийн оюутан, багш нарт яриа хийж, Монголын түүх, соёл, хөгжил, дэвшлийн талаар тэдний сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн байна.

Уулзалтын төгсгөлд Ассампшн Их сургуулийн захиргаа Монгол Улсын их, дээд сургуулиудтай шууд харилцаа тогтоож, төлөөлөгчид солилцох, туршлага солилцох зэргээр хамтран ажиллахад бэлэн байгааг уулзалтын үеэр тэмдэглээд богино, урт хугацааны сургалтын тэтгэлэг олгох, Монголоос оюутан хүлээн авч сургах боломжтойг илэрхийллээ. Арга хэмжээний үеэр “Монгол орон” фото зургийн бэсрэг үзэсгэлэнг дэлгэж сонирхууллаа.


АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг сурталчиллаа  
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй