Шууд Chart

Н.Айшолпан охиныг “Хүчирхэг охид” хуудсанд онцолжээ

2016-02-17 16:33:18

Баян-Өлгий аймгийн "13 настай бүргэдчин" хэмээх Н.Айшолпан өнгөрөгч сард "The Eagle Huntress" киноныхоо нээлтэд оролцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүний тоглосон киног Холливудын одод сурталчилж, охины нэр хүнд дэлхий дахинаа хурдацтай өсч байна. Тэгвэл энэ удаад фэйсбүүкийн хамгийн олон хандалттай “Хүчирхэг охид” хуудсанд Н.Айшолпан охины талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарчээ. Энэхүү хуудсын хувьд өдөр бүр хүчирхэг эмэгтэйчүүд, амжилттай яваа охидын талаар өгүүлдэг юм. Охины өмнө Грэммийн наадмаас хэд хэдэн шагналыг хүртэж, шилдгийн шилдэг болсон Тэйлор Свифтийг онцолсон бол өнөөдөр Монгол охиныг магтан бичжээ.

Нийтлэлд “13-хан настай хэрнээ эрчүүдийн хийдэг зүйлийг хийж, бүргэд сургадаг Монголын цорын ганц алдартай охин” хэмээн онцлон бичээд бүргэдчин болсон талаарх сонирхолтой баримтыг дурдсан байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Н.Айшолпан охиныг “Хүчирхэг охид” хуудсанд онцолжээ  
Үзсэн: 2296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2016-02-18 09:23
хөөрхөн юмаа. монголын маань ирээдүй болсон хүүхэд дэлхийд танигдаж байгаад бахархаж байнаа. дүү минь урагшаа. мундаг шүү. аав ээж, ах дүү, холбогдох хүмүүс нь сайн дэмжээд байгаарай.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-02-18 08:25
ал минь казах байсан ч яадын гол нь монголд амьдарч байна
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-02-18 08:24
гайхалтай
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2016-02-17 18:12
mongol bish kazak shdee

Бидэнтэй нэгдээрэй