Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Тайваний Шинжлэх ухаан, технологийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд манай сагсчид тус улсад тэтэглэгээр суралцах боломжтой болсон. Тэгвэл энэ долоо хоногийн эхээр эхний ээлжний оюутнууд болох М.Мишээл (“Харцага”), Д.Баясгалан (“Ирвэсүүд”), Н.Наранбаяр (“Аравт”), Б.Авирмэд (“Шонхор-Увс”), О.Дөлгөөн (“Харцага”) нарын эрэгтэй тав, эмэгтэй хоёр тамирчин Тайванийг зорилоо.
Тэд Тайванийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн удирдлага бэлтгэл хийж, Хятад хэлний сургалтад хамрагдан, бакалаврын боловсрол эзэмших юм. Мөн тэдэн дээр нэмэгдэж ирэх онд манай дөрвөн тамирчин магистрын сургалтад хамрагдах юм байна.
Манай сагсчдын суралцаж байгаа Тайваний Шинжлэх Ухаан Технологийн их сургууль нь улсдаа сагсан бөмбөгийн спортын амжилтаараа тэргүүлэгч сургуулиудын нэг юм.
Сагсчид Тайваньд тэтгэлгээр суралцаж эхэллээ | ||
Үзсэн: 1113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.