Шууд Chart

Г.Ганбаяр Лондоны багийн албан ёсны тоглолтод оролцлоо

2016-02-17 17:53:23

Мэргэжлийн хөлбөмбөгчний шалгаруулалтад оролцохоор Английн клубуудыг зорьсон манай хөлбөмбөгчид албан ёсны тоглолтуудаа хийж эхлээд байна. Тэднээс Г.Ганбаяр эхний тоглолтдоо "Барне" клубын академийн багийн өмнөөс албан ёсны тоглолтод оролцож, Норвегийн премьер лигийн 2008 оны аварга “Штабэк”-ийн академийн эсрэг гоолын дамжуулалт өгчээ. 

Тоглолт 2:2-оор тэнцсэн байна. "Барне" клубт хөлбөмбөг сонирхогчдын сайн мэдэх Жэйсон Панчон, Янник Болласи нар хүчин зүтгэж байгаа бол Эдгэр Давидс карьерынхаа сүүлийн тоглолтдоо оролцож байжээ.

Английн Лондон хотноо “Эрчим” клубын дасгалжуулагч З.Баттулга, тоглогч С.Гал-Эрдэнэ болон “Хоромхон”-ы тамирчин Г.Ганбаяр нар бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Г.Ганбаяр Лондоны багийн албан ёсны тоглолтод оролцлоо   
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй