Шууд Chart

ӨНӨӨДӨР: БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай холбогдох асуудлаар мэдээлэл хийнэ

2016-02-18 07:57:00

09.00 цагт: Уул уурхайн яамнаас жилдээ ганцхан удаа зохион байгуулдаг "Эрдэс баялаг 2025" хэлэлцүүлэг Корпорэйт /Баянгол зочид буудлын ард байрлалтай/ зочид буудалд зохион байгуулагдана.


09.00 цагт: Насан туршийн боловсролын олон улсын бодлогын форум Улаанбаатар зочид буудлын "Хөх асар" танхимд эхэлнэ. Тус форум нь Монголд анх удаа болж байгаа бөгөөд энэ үеэр 11 орны төлөөлөгч олон улсад насан туршийн боловсролын бодлого, хэрэгжилт, зохицуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Энэхүү арга хэмжээнд манай орон "Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөр"-өө боловсруулан хэлэлцүүлэх явцтай давхцаж байгаагаараа онцлог юм. Утас: 98119897


09.30 цагт: Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал сэдвээр мэргэжлийн холбоод "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


10.00 цагт: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, KOЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Азийн сангийн төлөөлөгчид “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88781218, 325044


11.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Баянгол дүүргийн 10-р хорооллын угсармал орон сууцуудыг дулаалсан шинэ технологитой танилцана. /Хаяг: 10-р хорооллын Петровисын ШТС-ын ард талд 7А байр/ Утас: 88781218, 325044


11.00 цагт: Өдрийн сонины 2016 оны хоёрдугаар сарын 17-ны дугаарт болон мэдээллийн сайтуудаар гарч байгаа БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зодсон талаарх нийтлэл, төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийн талаар "Монгол Ньюс" мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ. Утас: 99175882, 99825466


12.00 цагт: ДЦС-4-ийн үр ашгийн дээшлүүлэх төслийн ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол "Шангри Ла" зочид буудлын 1 дүгээр давхрын "Paris Function Hall"-д болно. Ёслолд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Төлөөлөгчийн газрын дарга М.Сато нар болон төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 99773800, 88008516


14.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Хотын засаглалыг сайжруулах төслийн хэрэгжилтийн явц, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн, нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг батлах тухай, Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” ордод авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Утас: 91040607


14.00 цагт: УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны хуралдаан “Хүний эрхийн үндэсний институт төлөвшил-15 жил” сэдвээр Төрийн ордны Г танхимд болно. Хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүд, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцоно.


16.00 цагт: Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/-аас “Pitch day” арга хэмжээг МТҮП-ын 302 тоотод зохион байгуулна. Утас: 99107647, 11-327123

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай холбогдох асуудлаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй