Шууд Chart

Түмэн тэмээний баярын фото сурвалжлага

2016-02-18 09:03:33

Дундговь аймгийн Өлзийт суманд энэ сарын 16-нд “Түмэн тэмээний баяр” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр ардын авьяастнууд тэмээний магтаал, дуу, бүжгийн үзүүлбэрүүд үзүүлж атан тэмээ болон торомны уралдаан, ганган хос, шилдэг буур, шилмэл ингэ шалгаруулах, тэмээний буйл зорох, бурантаг томох тэмцээн, тэмээний сүү, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.

Түмэн тэмээний баярт Дундговь аймгийн Өлзийт, Хулд, Гурвансайхан, Говь-Угтаал сумдаас гадна Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Цогтцэций сумдын малчид, тэмээчид оролцсон байна.


Шилдэг буур шалгаруулах тэмцээн

1-р байр: Өлзийт сумын 3-р баг Нармандахын буур
2-р байр: Өлзийт сумын 3-р баг Батчулууны буур
3-р байр: Өлзийт сумын 5-р баг Ц.Наранхүүгийн буур


Шилмэл ингэ шалгаруулах тэмцээн

1-р байр: Өлзийт сумын 5-р баг Мөнхтөгсийн ингэ
2-р байр: Өлзийт сумын 3-р баг Х.Баянжаргалын ингэ
3-р байр: Өлзийт сумын 3-р баг Д.Баатарын ингэ


Атан тэмээний уралдаан

1-р байр: Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум Тодгэрэлийн ат
2-р байр: Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум Төрмөнхийн ат
3-р байр: Өмнөговь аймаг, Цогт цэций сум Ганжигүүрийн ат
4-р байр: Өмнөговь аймаг, Цогтцэций сум Цолмонгийн ат
5-р байр: Өмнөговь аймаг Цогт-Овоо сум Эрдэнэначингийн ат


Торомны уралдаан

1-р байр: Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум Баттөрийн тором
2-р байр: Өмнөговь аймаг, Цогтцэций сум Энхбатын тором
3-р байр: Өмнөговь аймаг, Цогт -Овоо сум Бат-Очирын тором
4-р байр: Өмнөговь аймаг, Цогтцэций сум Энхтайваны тором
5-р байр: Өмнөговь аймаг Цогт-Овоо сум Баттөрийн тором


Буйл зорох тэмцээн

1-р байр: Өлзийт сумын 3-р баг Х.Баянжаргал
2-р байр: Хулд сумын 2-р баг Ц.Гансүх
3-р байр: Өлзийт сумын 1-р баг Б.Ганбаатар


Бурантаг томох тэмцээн

1-р байр: Өлзийт сумын 4-р баг Ч.Мэндбаяр
2-р байр: Өлзийт сумын 3-р баг Т.Түвшинбаяр
3-р байр: Өлзийт сумын 2-р баг Б.Батмөнх

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Түмэн тэмээний баярын фото сурвалжлага  
Үзсэн: 6701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.37.xxx [202.70.37.xxx] 2016-02-18 09:45
монголчууд бидний баяр цэнгэл шоу дуусахгүй улам л ундрах юм. харин улс орноо хөгжүүлье гэхээр байдаггүй баахан зээл аваад л түүнийгээ хуваагаад идэчих юм.

Бидэнтэй нэгдээрэй