Шууд Chart

"Урт хөлт" Траволта 62 нас хүрлээ

2016-02-18 09:10:50

Холливудын супер оддын нэг Жон Жозеф Траволта 1954 оны энэ өдөр АНУ-ын Нью-Жерси мужийн Энглвуд хотод төрсөн юм. Уян хатан бие, урт хөлтэй Траволта багаасаа бүжгээр хичээллэж, 16 настайдаа мэргэжилтнүүдийн хараанд анх өртсөн ажээ.

Тэрбээр эхлээд Нью-Жерсигийн театр, дараа нь Бродвейн тайзнаа бүжиглэж, удалгүй телевизид уригдах болжээ. 1975 онд Траволта “Котер, буцаад ир” мюзикл, “Чөтгөрийн бороо” кинонд тоглов. Харин 1977 онд тоглосон “Бямба гарагийн үдшийн халуурал” кино түүнийг олны танил болгосон юм. 1970-аад оны сүүлээс 1980 оны эхэн хүртэл бараг жил бүр Траволтагийн оролцон тоглосон кино дэлгэцэнд гарч байжээ. 1983 онд гарсан “Амьд үлдэх” кино түүнийг жинхэнэ оддын түвшинд хүргэсэн юм. Тарволтагийн тоглосон хамгийн сэтгэлд хоногшсон кинонуудаас дурдвал “Хугархай сум”, “Нүүргүй”, “Клейтон бааз”, “Нууц үг загас-сэлэм”,  “Гэмт хэргийн мэдрэмж” зэргийг нэрлэж болно. 2000 онд Жон Траволта “Тулааны талбар-дэлхий” киног продюсерлож, өөрөө гол дүрд нь тоглосон юм. Кинонд тоглож, хүүхэлдэйн кинонд дуу оруулахаас гадна Жон Траволта нэлээд хэдэн цомог гаргасан нэртэй дуучин билээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Урт хөлт" Траволта 62 нас хүрлээ  
Үзсэн: 1365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй