Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимп болж байна. Тус наадамд манай улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцож байна.
Өчигдөр болсон гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн анхны алтан медалийг хүртлээ. Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай "Баг-6" нэрээр оролцсон юм. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай боллоо.
Энэ төрлийн мөнгөн медалийг "Баг-9" буюу Нидерланд, Польш, АНУ, Казахстан улсын тамирчдаас бүрдсэн баг, хүрэл медалийг "Баг-10" буюу Итали, Румын, Герман, Норвегийн тамирчид хүртсэн байна.
Энэ сарын 12-ны өдөр эхэлсэн залуучуудын өвлийн II олимпт манай улсаас цаначин ОУХМ А.Очирсүх, тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа нар дасгалжуулагч Т.Доржготов, Д.Энхбаяр нарын удирдлага дор оролцож байгаа юм.
Норвегийн Лиллехаммер хотноо зохиогдож байгаа залуучуудын өвлийн II олимпийн наадамд 70 орны 1100 шилдэг залуу тамирчин 70 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Б.Сумъяа залуучуудын өвлийн олимпийн анхны алтан медалийг хүртлээ | ||
Үзсэн: 1335 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.