Шууд Chart

“Хөгжлийг дэмжих өгөгдөл” чуулган болно

2016-02-18 10:13:01

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банктай хамтран “Нээлттэй өгөгдөл-Их өгөгдөл”-д тулгуурласан тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын тэргүүн туршлага солилцох зорилгоор “Хөгжлийг дэмжих өгөгдөл” сэдэвт чуулганыг 2016 оны хоёрдугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус чуулганы үеэр “Нээлттэй өгөгдөл-Их өгөгдөл”-ийг амжилттай нэвтрүүлэх чиг хандлага, хөгжлийн зураглалыг хэлэлцэх, түүнийг нэвтрүүлснээр төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааны бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, энэ чиглэлээр олон улсын тэргүүн туршлагыг хуваалцах юм.

Чуулганд БНСУ-н Үндэсний мэдээллийн нийгмийн агентлаг, Нээлттэй өгөгдлийн төвийн тэргүүн Ён Сүк Ли, LIRNEasia-н Их өгөгдлийн судалгааны багийн ахлагч Сриганеш Локанатан, GEVITY компанийн Менежментийн ахлах зөвлөх Майкл ван Кампен, Livestories-н үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Аднан Махмуд нарын зэрэг салбартаа тэргүүлэгч туршлагатай илтгэгч нар урилгаар оролцох ажээ.

Нийтэлсэн: Web admin

“Хөгжлийг дэмжих өгөгдөл” чуулган болно  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй