Шууд Chart

Ж.Амарсанаагийн асуудлаас болж чуулганыг хуралдуулахгүй байгаа гэв

2016-02-18 10:51:33

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөө өглөө 09:00 цагт зарлагдсан ч одоогоор чуулганы танхимд 32 гишүүн л ирээд байна. Тодруулбал, АН-ын бүлгийн 30 гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар ирсэн бол ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн  ирсэн байгаа юм. Харин бие даагч гишүүд хараахан ирээгүй байна.

Өнгөрсөн даваа гарагт эхлэх байсан ээлжит бус чуулганы нээлт гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсон. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы нээлтэд ирээгүй. Тэд энэ шалтгаанаа АН олонх учраас эхлээд ирцээ бүрдүүлэх ёстой хэмээн тайлбарласан. Түүнчлэн ээлжит бус чуулганы 14 хоногийн хугацаанд 24 асуудал хэлэлцэж амжихгүй, асуудлыг “халтуурдах” байдлаар шийдэхийг эсэргүүцэж байна хэмээсэн юм. Үүний дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж чуулганы нээлтийг өнөөдөр хийхээр төлөвлөсөн ч мөн л МАН-ын бүлгийн гишүүд ирээгүй байна.

Чуулганы нээлтийн дараа шууд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн нь ийнхүү гишүүдийн ирц бүрдэхгүй байхад хүргэж байгаа хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа юм. Учир нь чуулган хуралдаж эхлэх үед МАН-ын бүлгийн ҮХЦ-ийн даргын асуудалд авсан завсарлагын хугацаа дуусах юм.

АН-ын бүлэг чуулганы нээлтийг эхлүүлэхийн тулд өнгөрсөн даваа гарагт гадаад, дотоод томилолттой байсан дөрвөн гишүүнээ дуудсан ч УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар ирж амжаагүй аж. Чуулганы нэгдсэн хуралдаантай холбоотой мэдээллүүдийг эргэн хүргэнэ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Ж.Амарсанаагийн асуудлаас болж чуулганыг хуралдуулахгүй байгаа гэв  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй