Шууд Chart

Бразилын ерөнхийлөгч асан гурван хүн авлигын хэрэгт холбогджээ

2016-02-18 10:55:28

Бразилийн  төрийн өмчийн газрын тосны "Петробас" компанитай холбоотой авлигын асуудалд Бразилын ерөнхийлөгч асан  гурван ч хүн холбогдоод байна.

Тодруулбал, тус улсын ерөнхийлөгч Дилма Роусефийн өрсөлдөгч Энрике Кардозогийн Засгийн газрын үед "Петробас" нь Аргентины хувийн газрын тосны компаниас худалдан авалт хийхийн тулд 100 сая ам.долларын хээл хахууль төлсөн хэмээн "Петробас" компанийн гадаад харилцааны албаны дарга асан Нестор Сервего мэдүүлжээ. Тэрээр хээл хахууль, авлигатай холбоотой хэргээр Петролаод хорих ял эдэлж байгаа ч хоригдох хугацааг багасгах зорилготой тэрээр мөрдөн байцаагчидтай хамтарч байгаа аж.

Түүний энэхүү мэдэгдэл нь Бразилийн сөрөг хүчин болох Социал демократ намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, тус намын дээд түвшний албан тушаалтныг хамрах асуудал болоод байна. Түүнчлэн ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва улс төрийн дэмжлэг авахын тулд мөн ерөнхийлөгч асан Фернандо Коллор де Меллод төрийн өмчит компанийн ихэнхи хувьцааг өгсөн хэмээн Ерөнхий прокурор Родриго Жанот мэдэгдэв.

Фернандо Коллор нь Бразилийн ерөнхийлөгчийн албыг 1990-1992 онд хашиж байсан бөгөөд мөн л авлигын асуудлаас улбаатай огцорсон юм. Түүнийг найман жилийн туршид төрийн алба хаших эрхийг нь хязгаарласан. 2009 онд тэрээр улс төрийн амьдралд эргэн орж Хөдөлмөрчдийн намаас Алагоас мужаас сенатад сонгогдсон ба тухайн үед эрх барьж байсан Луис Инасио Лула да Силвад улс төрийн дэмжлэг үзүүлэхээр амласнаар "Петробас"-ын охин компани болох "БР Дистрибудора"-г хувийг эзэмшдэг болжээ. Түүнийг 2015 онд "БР Дистрибудора"-г ашиглан авлига, мөнгө угаасан асуудалд холбогдуулан шалгаж байгаа аж. Мөн Хөдөлмөрчдийн намаас сонгогдсон Вандер Лоубертын асуудлыг ч Дээд шүүхэд өгсөн талаар тэрээр мэдэгдээд байна.

Эх сурвалж: buenosairesherald.com

Нийтэлсэн: Web admin

Бразилын ерөнхийлөгч асан гурван хүн авлигын хэрэгт холбогджээ  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй