Шууд Chart

Чуулганы нээлтийг 14:00 цаг хүртэл хойшлууллаа

2016-02-18 11:15:53

Өглөө 09:00 цагт зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт гишүүдийн ирц хүрээгүйн улмаас эхлээгүй. Харин дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболд хуралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулж буйгаа мэдэгдлээ.

Хуралдааны ирцийг танилцуулахад, 11:00 цагийн байдлаар 48.7 хувь буюу 37 гишүүн ирээд байсан юм. Тодруулбал, Ардчилсан намаас 34, “Шударга ёс” эвслээс М.Сономпил, Н.Батцэрэг нар, ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн иржээ. АН-ын бүлгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, ИЗНН-ын гишүүн С.Оюун нар гадаадад томилолттой яваа аж.

Харин эрх баригч хүчнийг ирцээ бүрдүүлбэл хуралдаандаа оролцоно хэмээн удаа дараалан сүр дуулиантай мэдэгдэж байсан Ардын намын бүлгийнхэн ирц бүрдэхэд хоёрхон гишүүн дутуу байгаа энэ мөчид “ирц бүрдсэн ч гэлээ чуулганд оролцохгүй” хэмээн мэдэгдсэн гэдгийг эх сурвалж хэлж байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын дунд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудал байгаа. Ардын намын бүлэг уг асуудлаар хоёр удаа буюу нийт найм хоногийн завсарлага авсан бөгөөд хуулийн хугацаа нь дуусаад байгаа тул чуулганаар хэлэлцэх цаг нь болсон. Иймд ах намынхан уг асуудлыг гацаах зорилготой гэдэг нь нотлогдов бололтой.

Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулганы нээлтийг 14:00 цаг хүртэл хойшлууллаа  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-02-18 11:52
хуралдаж харагдаач

Бидэнтэй нэгдээрэй