Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 26/

2013-09-26 08:44:20

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 26.  Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын дунд Цагаагчин тахиа сарын шинийн 22. Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Бархасвад гараг. Наран 06.57-д мандаж, 18.50-д жаргана. Өдрийн барилдлага Хотол чуулган.  Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Үр шимээ хүртэх өдөр. Өнөөдрийн шинэ сар нь хийж бүтээх болон эрүүл мэндийн харилцаа холбоонд сайн цаг юм. Илүү биеэ даасан байна. Магадгүй танд боломж байна. Эсвэл та алдана. Өөрийн хариуцлагыг ухамсарлаж шинээр эхлэхэд бэлэн бай. Романтик гэрлэлт эсвэл ямар нэгэн түшмэдийн харилцаа холбоо. Эдгээр бүгд хамааралтай байж таалагдана. Хоёр дахь гэрлэлтийг тойрсон асуудал болон эрх зүйн асуудал үүдэн гарна. Яагаад гэвэл мэдээллийн хомсдолоос эсвэл мэдээлэл огт байхгүй учраас юм.

 

Хумх (1/20-2/18)   

Бусадтай зөрчилдөхөөс зайлсхий. Энэ нь таны чухал асуудалд будлиан, зөрчилдөөн л үүсгэнэ. Амьтан тэжээх сонирхол тань шагнал авах болон амьтан сургагчаар ажиллах санал авах болно. Зүрх сэтгэлээ дага. Боломжгүй мэт мөрөөдөл ч биөлдэгийг санаарай. Энэ бол өөрийнхөө мөн чанарыг эргүүлэн авах, өөрөө өөртөө үнэнч байх цаг.

 

 

Загас (2/19-3/20)

Урам зоригоор дүүрэн өдөр. Өөрийн урам сэтгэмж авъяас чадвараа ашиглаж бодит үр дүнд хүрэх боломж байгаа тул онцгой анхаар. Өөрийн дээр гэж үзсэн ямар ч хамаагүй урлагийн арга хэмжээнд өөрийгөө илэрхийлэхэд таарсан эерэг сайхан өдөр. Таны урамаар дүүрэн бодол тань санаануудаа бүтээгдэхүүн болгоход тань тусална. Та шинэ харилцаа холбоог үүсгэх болно. Тиймээс холимог бизнес хувиараа бизнес хийдэг загасуудын ашиг орлогыг нь өсгөж өгнө. Романтик мөч эсвэл гэрлэх санал тань эерэг хариултыг хүлээн авах болно. Амаараа хайр дурлалаа илчилснээр төгсгөлд нь хангалттай азтай учирна.

 

Хонь (3/21-4/19) 

Уян мэдрэмжтэй өдөр. Өнгөрсөнд болсон ямар нэгэн дурсамжийг тань сэргээх нь. Эртний танилтайгаа уулзаж элдвийг ярин түүгээр хүргүүлэх нь. Хэн нэгэн хол явсан найзынхаа араас залбир, эсвэл сайхан захиа эсвэл мэйл явуулсан ч болно. Өнгөрснөө санан дурсаж, одоо хэнтэй байгаагаа бодож, одоодоо амьдарч, өөрийн асуудлаа шийд. Эргэцүүлэн бодох нь таны хувьд сайхан амралт болно.

 

Үхэр (4/20-5/20)   
Тааварлашгүй өдөр. Өнөөдөр юу ч тохиолдож байсан та бүх зүйлийг гэрэлтэй талаас нь харах чадвартай байна. Мөн тушаал дэвших зэрэг амжилттай байх болно. Хувийн аюулгүй байдалдаа анхаарч сонор сэрэмжтэй бай. Гэр бүл хамтран ажиллаж буй найз нөхөдтэйгөө гарсан зөрчилдөөний улмаас сэтгэл тавгүйтэж аз жаргалгүй байдал үүснэ. Настай хүмүүсээ асран хамгаалж анхаарал хандуулах цаг болсоныг одод анхааруулж байна.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Гайхамшигтай өдөр. Унтамхай ихрийнхээн ажилдаа эрт яв, харин оройдоо гэр бүлийнхэнтэйгээ хамт бай. Гэр бүлийн зарим гишүүд танд өөр төлөвлөгөө санал болгож болох юм. Өөрийнхөө байгаа байдлаас ичих хэрэггүй. Ямар нэгэн зүйлийг хийж дуусгахаас татгалзах нь амар боловч, дараа та үүнд харамсана. Зөвхөн хүмүүст таалагдах нь танд баяр баясал авчрахгүй ээ. Таны хамтрагч томоохон гэрээнд гарын үсэг зурна. Тиймээс хайр халамжаа илэрхийлэн ямар нэг зүйл хийгээрэй.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Идэвхтэй бүтээлч өдөр. Хэт их ургуулан бодож мөрөөдөх нэр төрд улайран дурлах нь нэг бол гүн гүнзгий ангал руу унагаана эсвэл дуу алдам гайхалтай амжилтад хүргэнэ. Нөхцөл байдлыг хянаж санаачлагыг гартаа авахыг хичээ. Өнөөдөр та урд нь зөвхөн мөрөөдөж л байсан үр дүндээ хүрнэ. Хариуцлагыг гартаа авч бусдын төлөө санаа тавь. Ингэснээр таны амьдрал ямар хурдан өөрчлөгдөж байгааг мэдрэх болно. Хэдий та эрч хүчээр дүүрэн байгаа ч таны анхаарал сул байгаа тул бусдын тусламжыг авахаас татгалзах хэрэггүй.

 

Арслан (7/23-8/22)   

Удирдаж болохуйц өдөр. Хамтатгахын орд сартай дуусашгүй яриа дэлгэж эхэллээ. Энэ нь таны яг одоогийн байдалд нөлөөлөх болно. Ерөнхийдөө бага зэрэг асуудалтай байгаа ч гэсэн эцсийг нь хүртэл ажиллахдаа сэтгэл хангалуун байх болно. Ганц бие арслангууд романтик харилцаанд татагдан орох болно. Шилжилт хийж, халамжтай бай. Магадгүй та бодож байснаасаа ч илүү өөр хэн нэгнийг олох болно. Тэвчээртэй байж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх арга замыг хайж олоход эрч хүчээ зарцуул.

 

Охин (8/23-9/22)   

Ер бусын өдөр. Хэрэв өөртөө тохиромжтой заяаны хань болох хүнийг хайж байгаа бол гэрлэх санал тавих гэж цаг хугацаагаа алдсаны хэрэггүй. Жижигхэн зүйлийг нь үр дүнтэй болгохдоо цаг заваа их зарцуул. Өөрийн чухал хүмүүсийнхээ ертөнцтэй гүнзгий танилцаж мэдэх нь танд маш чухал юм. Зүүд зөнтэй бөгөөд яг долоо хоногийн дараа биелнэ. Шийдвэр гаргахад амаргүй зүйл тохиолдоно. Охины ордныхон дотоод сэтгэлээ сонсож зөн билгээ дагахад алдахгүй.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Ашигтай өдөр. Харилцаа холбоондоо цаг зарцуулахаа нэмэгдүүлэх танд амжилт авчирна. Та өнөөдөр аливаа зүйлийг илэрхийлэхдээ сэтгэл хөдлөлтэйгөөр хандана. Тиймээс зөрчилдөөнтэй нөхцөл байдлаас зайлсхий. Хэрэв та эхлээд хэн нэгний хөлөн дээр гишгэвэл үүнийхээ хариуг үргэлж авах болно гэдгийг сана. Тэмцэл нь таныг найз нөхдөөс тань хол тусгаарлах болно. Эвлэрэхийг санал болгосон бүх боломжийг хүлээн ав. Мөн таны дээр гарахыг хүссэн хүмүүс тэнгэрийн хаяанд хүрсэн байна. Болгоомжтойгоор өөрийн холбоотноо сонго. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй тэмцэхдээ сэтгэл татам байж чадна.

 

Хилэнц (10/23-11/21)   

Өөдрөг өдөр. Таны зээлийн картын төлбөр хэтэрч данс чинь хоосроогүй байгаа хэдий ч та хязгаарлалт хийх шаардлагатай. Сайхан амьдралыг тэтгэгч сугар гараг элбэг дэлбэгийн бархасбадь гарагтай нэгдэж байгаа учраас хоолны дэглэм барьж муу зуршлаасаа салахыг хичээж буй хилэнцүүдийн хүсэл амархан биелэх болно. Та өөрийн эргэн тойронд буй бүх зүйлд итгэх итгэл нэмэгдэх болно. Энэ нь магадгүй таныг тайвшруулна.

 

Нум (11/22-12/21)   

Нийгмийн арга хэмжээнээс мэдээлэл сайн олж авах бөгөөд ажил хайж байгаа хүмүүст шинэ танил тань ашигтай санал тавина. Үүгээр дамжуулан магадгүй таны бүтээлч авьяасыг нээн гаргах болно. Нумынхан эгч ах дүүс эсвэл хөрштэйгөө өдрийн цайгаа ууснаар хөгжилтэй байж дур сонирхолтой зүйлээ хийж чадна. Хэрэв та дэлгүүр хэсэх гэж байгаа бол баяр ёслол, онцгой үйл явдлуудад өмсөхөөр хувцсанд мөнгөө зарцуулаарай.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 26/  
Үзсэн: 1493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй