Багануур хотын харьяат 33 настай эрэгтэй энэ сарын 13-ны өдөр үхрийн чанасан өвчүү эвдэх явцдаа эрхий хуруугаа зүсч, улмаар хоёрдугаар сарын 15-нд 0.5х0.5 см хоёр ширхэг цэврүүтсэн, шүүдэстэй шарх үүссэн тул дүүргийнхээ Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тухайн үед хүний боом өвчин байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлж байсан ч өвчтөнөөс цуглуулсан сорьцын шинжилгээгээр энэ онош үгүйсгэгдсэн байна.
Багануурт хүний боом өвчин гараагүй | ||
Үзсэн: 1411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.