
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал профессор С.Чулуун нар өнгөрөгч сарын 21-25-ны өдрүүдэд Япон улсын Осака хотын Үндэсний Угсаатны музейд зохион байгуулагдсан “Зүүн хойд Азийн судалгааны төслийн уулзалт”-д оролцлоо.
Тус хурлын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Японы Хүмүүнлэгийн Үндэсний Хүрээлэнгийн Ерөнхийлөгч Нарифүми Тачиматотай хамтран ажиллах гэрээг байгуулав. Энэхүү гэрээний үндсэн дээр Осака Үндэсний музей дээр “Зүүн хойд Азийн бүс нутгийн судалгааны оффис”-ийг нээсэн бөгөөд Монгол дахь төлөөлөгчийн газрын оффисийг Түүх, Археологийн хүрээлэн дээр ирэх долоодугаар сарын 29-ний өдөр нээх юм.
Тус Үндэсний хүрээлэн нь дотроо Осака Үндэсний угсаатны музей, Японы хэл шинжлэлийн хүрээлэн, Киотогийн байгаль, хүмүүнлэгийн хүрээлэн зэрэг хэд хэдэн томоохон музей, хүрээлэнг багтаан үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тус гэрээг байгуулснаар ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын хүрээлэнгүүд бүс нутгийн хамтарсан судалгаанд оролцох бөгөөд ОХУ, Япон, Солонгос, БНХАУ хамтран урт хугацааны төсөл эхлүүлж байгаа юм. Мөн Япон дахь судалгааны төвд зочин судлаачдыг илгээх боломж нээгдэх аж.
Монгол эрдэмтэд бүс нутгийн судалгаанд оролцоно | ||
Үзсэн: 867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.