Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг хийхээр товлосон ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд Монголын Ардчилсан холбооны анхдугаар хуралдааны 26 жилийн ойг тохиолдуулан хийсэн хэвлэлийн хурал дээр өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр “Өнөөдөр гадаад томилолтоор ажиллаж байгаа Д.Бат-Эрдэнэ гишүүнээс бусад АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимд ирсэн. ИЗНН, МҮАН-ыг төлөөлдөг УИХ-ын гишүүд ч хуралдааны танхимдаа байсан. Харин МАН, МАХН-ын гишүүдээс нэг нь ч хуралдаандаа ирээгүй учраас ирц бүрдэхгүй байна. Бид Улсын Их Хурлын Тамгын газраар дамжуулан гишүүдийг хуралдаандаа оролцохыг урьж байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар эрх зүйн шинэтгэлийн үргэлжлэл болох чухал хуулиудыг хэлэлцэнэ. Тиймээс УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа сууж, ажлаа хийх хэрэгтэй. 26 жилийн өмнө энэ өдөр Ардчилсан холбоо хуралдаж байхдаа парламентын гишүүд нь ажлаа хийдэггүй, хуралдаа суудаггүй байна гэж төсөөлөөгүй байх. Өнөөдөр түүхэн ой тохиож буй баярын өдөр. Гэхдээ УИХ хуралдах ёстой. Улсын ажил тасралтгүй үргэлжлэн, явагдах учиртай. Ээлжит бус чуулган товлогдсон хугацаандаа төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцээд, дараа нь гишүүд тойрогтоо очиж ажиллах хэрэгтэй” гэсэн юм.
З.Энхболд: МАН, МАХН-ын гишүүдээс нэг нь ч ирэхгүй байгаа учраас ирц бүрдэхгүй байна | ||
Үзсэн: 1001 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.