Шууд Chart

Үхэр хулгайлсан хэрэгтнүүдийг баривчилжээ

2016-02-18 15:06:19

Орхон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан малын хулгайн гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ.

Сэжигтэн М.Ууганбаяр, М.Булганбаяр, Д.Сүхтөмөр нарыг Орхон аймагт “09-36” БУЛ улсын дугаартай ‘Тоёота приус” маркийн машинтай явж байхад нь саатуулан шалгахад бод малын мах тээвэрлэж явсан байна. Тэднийг Булган аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгч, тээвэрлэж явсан малын махыг хулгайн мах эсэхийг тогтоохоор ажиллаж байна.


Үхэр хулгайлсан хэрэгтнүүдийг баривчилжээ  
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй