![](/uploads/201309/news/thumb/f8f2cef3419f415f6701b6f92047233f_x3.jpg)
11.00 цагт “JCI Монгол” байгууллагын XVI Үндэсний чуулганы талаар мэдээлэл хийнэ. Монгол ньюс мэдээллийн төвд болно.
11.00 цагаас "Нийтийн тээврийн үйлчилгээ танилцуулах өдөрлөг" зохион байгуулагдана. Байршил: Цахилгаан тээвэр компани Их нарангийн эцсийн буудал, 15 цагаас Сайхан ирээдүй компани Япон цэргийн цогцолборт, 17.00 цагаас Тэнүүн Огоо компани Тахилтад тус тус зохион байгуулна. Нийслэлийн тээврийн газар Утас:11327524
11.00 цагаас Төрийн ордны Г танхимд “Гэр бүлийн үнэ цэнэ- хөгжил, шинэчлэл” үндэсний чуулган зохион байгуулахтай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно.
11.30 цагт Замын цагдаагийн газар болон “Х-Түц” продакшнаас хамтран зохион байгуулах арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийнэ. Монгол ньюс мэдээллийн төвд болно.
12.00 цагаас ”Аялал жуулчлалын үндэсний төв” , ”Rune” продакшний хамтарсан Be Mongolian төслийн нээлт ”Би Монгол” аялалын нэвтрүүлэг , ”Хишиг” брэндийн талаарх мэдээлэл хүргэх хэвлэлийн бага хурал МҮОНТ-ийн Олон нийттэй харилцах танхимд болно.
12.00 цагт Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Дэлхий дахинд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр”-т зориулж “Галзуу өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Монгол ньюс мэдээллийн төвд болно.
Нийслэлийн хэмжээнд олон улсын ахмадын баярын өдрийг угтан “АХМАД НАСТНАА ХҮНДЭЛЬЕ “ арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр 10-11 цагийн хооронд нийслэлийн 100-аас дээш настай есөн ахмад настанд баяр хүргэж гэрээр нь явж гарын бэлэг гардуулах юм. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газрын урдаас буюу Төрийн өмчийн 11-р байрны үүднээс /Спортын төв ордоны ард/ 09:00 цагт хөдөлнө. ЛАВЛАХ УТАС 95356099
13.00-16.00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн иргэд, даатгуулагчид, ажил олгогчдын хүсэлтээр Монгол-Японы төв дээр нээлттэй сургалт зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 1457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.