Шууд Chart

“Улсаа бодож байгаа бол улс төр рүү битгий зүтгэ”

2016-02-18 15:49:25

Өнөө өглөө гишүүдийн ирц хүрээгүйн улмаас ээлжит бус чуулган мөн л нээлтээ хийж чадаагүй. Энэ талаар Ерөнхийлөгч өөрийн байр суурийг твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Тодруулбал, тэрбээр “УИХ-ын гишүүн бүр ажилдаа цагтаа ирж, хуралдаа оролцох ёстой. Ирц хүрэхээр ажил нь эхэлдэг тусгай гишүүн гэж байхгүй. Хариуцлагын хуулиа батлая” хэмээн жиргэсэн.

Харин үүний дараа Ерөнхийлөгчийн фэйсбүүк хуудсандаа бичсэн пост нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр “Миний өөртөө болоод зарим хүнд өгмөөр санагддаг зөвлөгөө, бас заримд нь шууд хэлдэг үг: Улсаа бодож байгаа бол улс төр рүү бүү зүтгэ. Ард түмнээ бодож байгаа бол аль нэг сонгуульд нэрээ бүү дэвшүүл. Эх орноо бодож байгаа бол энэ тэр суудалд бүү шуна. Улсаа, ард түмнээ, Эх орноо хорлох ажил бүү хий. Ингэж улс төрд байгаа бол гар. Байхгүй бол тийш битгий ор. Ингэх л гэж бид эрх чөлөөг сонгосон. Олонд хоргүй, өөрийнхөө сонголтоор амьдрах боломж эрх чөлөөнд л байдаг” хэмээн бичсэн байна.

Түүний энэхүү постыг уншсан зарим иргэн өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой үзэл бодлоо илэрхийлсэн хэмээн үзэж байгаа юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

“Улсаа бодож байгаа бол улс төр рүү битгий зүтгэ”  
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй