Шууд Chart

Монголбанкинд шалгалт хийх ажлын хэсэг байгууллаа

2013-09-26 09:26:39

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороонд зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй шалгаж танилцах ажлын хэсгийг байгууллаа.  Ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ахлах бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Г.Уянга нар багтжээ.
Ажлын хэсэг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл, Төвбанкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалгаж танилцан дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй ажилла
на.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголбанкинд шалгалт хийх ажлын хэсэг байгууллаа  
Үзсэн: 1464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-09-26 12:56
Эх орны балютын сангийн хоосон уут үзэж шалгах гээ юу Тэнд чинь бараг юм байхгүй байх аа,Гэхдээ Фортунаа бөө 2,7 миллард доллар тэвхийгээд байж байгаа гэж бөөлсөн шүү Үнэн эсэхийг нь шалгаарай

Бидэнтэй нэгдээрэй