Шууд Chart

З.Энхболд: Зөв бодлогын ачаар долларын ханш 5000 хүрчихээгүй байна

2016-02-19 10:26:14

Нээлтээ хийж чадахгүй байгаа УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногийн чухал сэдэв болж байна. Өчигдөр АН-ын гишүүд Монголын Ардчилсан холбооны анхдугаар хуралдааны 26 жилийн ойг тохиолдуулж хийсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр чуулганд МАН, МАХН-ын гишүүд ирэхгүй байгааг хэлээд их хурлын ямар ч гишүүн чуулганы товлогдсон хугацаанд ажлаа хийх ёстой хэмээн мэдэгдсэн. Харин түүний хэлсэн үгнээс “Сайн бодлого явуулсны хүчинд өнөөдөр долларын ханш 5000 төгрөгт хүрээгүй байна” гэсэн үг сөрөг хүчнийхэнд хамгийн түрүүнд хүрчээ. Учир нь долларын ханш 2000 төгрөг хүрэхэд л ард түмний амьдралд ингэж нөлөөлж байгааг юу ч биш гэж эрх баригчид бодож байна гэх мессежийг цахим сүлжээгээр тарааж эхэлжээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

З.Энхболд: Зөв бодлогын ачаар долларын ханш 5000 хүрчихээгүй байна  
Үзсэн: 1883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-02-19 22:58
муу өлөгчин минь ард түмнийг багахан шиг доромжлоорой Юуны чинь 5000 вэ 2000 гарчихаад амьдрал улам хэцүү болоод байхад Ямар та нар шиг Өмч хувьчлал нэрээр ард түмний хөрөнгөнөөс хумсалсан биш Хэн та нарыг бонд босгож өр тавь гээв Бид нар та нарыг өр биш өргүй сайхан амьдруулаадах гэж сонгосон юм Үгээ олж хэлээрэй муу бэлтрэг минь
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2016-02-19 12:40
iim l yum yarina daa buur tsairchee
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2016-02-19 11:18
2000 хүргээд ханахгүй бас 5000 хүргэх байсан юм байна л даа ямар мангар нөхөр үү соливол таарна
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2016-02-19 11:12
Daranguilagch

Бидэнтэй нэгдээрэй