![](/uploads/201309/news/thumb/b7467eddfaa0b8b477e9beae69955787_x3.jpg)
Өнөөдөр 11:00 цагаас Төрийн ордны Г танхимд Хууль зүйн яам болон Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төв хамтарч 12 аймаг 24 суманд зохион байгуулах "Архигүй амьдрал, бодит үр дүн, туршлага" аяны талаар мэдээлэл хийнэ. Архины тулгамдсан асуудлаа шийдсэн 40 гаруй залуус хэвлэлийн хуралд оролцох ажээ. Түүнчлэн Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаан өнөөдөр 09:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах тухай, Хог тээврийн тариф батлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийн байршил тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэх юм.
Архигүй амьдрал, бодит үр дүн, туршлага аяны талаар мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.