Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-02-19 10:57:03

Хоёрдугаар сарын 19ий өдрийн өдөр тутмын сонинуудад гарсан онцлох мэдээ, материалын тойм


“Өнөөдөр” сонинд ““Давтагдашгүй хүчин зүйл”-ийг давах уу”, “Мөнгөний үнэ хямдрах хүлээлт”, “150 мянга гаруй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасна”, “Нотариатын нотолгоо”, “З.Энхболд: Олонх болгоод өгөөч” зэрэг мэдээ, материалыг онцолжээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “З.Энхболд: Аль нэг нам, бие даагчаас хамааралгүйгээр ирцээ бүрдүүлдэг болох хэрэгтэй”, “Д.Хаянхярваа: Зөвшилцөл гэдэг зүйл чинь мартагдсан түүх боллоо” зэрэг ярилцлагууд болон АТГ Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэжээ”, “Төрийн өндөр алба хаших хүмүүст дээд боловсролтой байх ганцхан шалгуур тавих хэрэгтэй” зэрэг мэдээллүүдийг онцолжээ. 

“Үндэсний шуудан” сонины тэргүүн нүүрт “Олонх ирцээ бүрдүүлж чадсангүй”, “Спикерийг унагааж мэдэх хөзрийг МАН, МАХН-ынхан атгав”, “Махны экспортын шинэ үе”, “Л.Пүрэвсүрэн: Анчин, жолоочийн хүү болохоор хээрийн хоол сайн хийж сурсан”, “Авлига одоо цагт тэнгэрийг газар, газрыг тэнгэр болгодог болжээ” зэргийг онцолсон байна. 

“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Намын тухайд МАН, АН, МАХН, удирдагчдынх нь тухайд Н.Энхбаяр, М.Энхболд, З.Энхболд”, “Л.Эрдэнэчулуун: Төвийг сахихын тулд хоёр хөршийнхөө санаа бодлыг зайлшгүй сонсох учиртай”, “ХҮН тамгаа гээсэн үү, алдсан уу” зэргийг унших боломжтой. 

“Засгийн газрын мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ил эдийн засагтай дүйх нууц “сейф””, “Цөсөө “иддэг” монголчууд”, “Хулхи СӨХ-г дарах арга”, “Дэд бүтцийнхнийг ч хамарсан нефтийн хямрал” зэрэг мэдээ материал хэвлэгджээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй