Шууд Chart

Ахуйн хэрэглээний хий үнэрлэж байсан хоёр сурагчийг саатуулжээ

2016-02-19 11:37:58

Чингэлтэй дүүргийн зургаа дугаар хорооны 50 дугаар сургуулийн урд талын байрны орцонд ЕБС-ийн сурагчид ахуйн зориулалттай хий буюу газ үнэрлэж байгаад баригдсан хэрэг гарлаа. Цагдаагийн алба хаагчид иргэний дуудлагын дагуу очиж шалгахад, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд суух 13 настай эрэгтэй Г, 16 настай эрэгтэй А нар үйлдэл дээрээ баригджээ. 

Уг хэргийг таслан зогсоож, дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэж, мансуурч хордлогод орох, амь насаа алдах ч тохиолдол байгаа юм. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ахуйн хэрэглээний хий үнэрлэж байсан хоёр сурагчийг саатуулжээ   
Үзсэн: 1342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй