![](/uploads/201309/news/thumb/6a511c0222749a8ee3f98d70c5ea62d3_x3.jpg)
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ричард Чен нар хоёр улсын Засгийн газар хоорондын Стратеги зорилтын буцалтгүй тусламжийн хоёр “Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах”, “Ардчиллын стратеги зорилтыг хангах талаарх” гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тус тус гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээнүүдийг шинэчлэн байгуулснаар АНУ-аас Монгол Улсад 5,1 сая ам.долларын төслийн нэмэлт санхүүжилтийг олгож байгаа юм.
АНУ манайд санхүүжилт олгоно | ||
Үзсэн: 1115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.