Шууд Chart

Цагааннуурын чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой байна

2016-02-19 12:27:38

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны А/103 тоот захирамжаар “Цагааннуур” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд мэргэжлийн албадуудтай /гааль, мэргэжлийн хяналт, иргэний харьяалал, шилжих хөдөлгөөн, хилийн цэрэг/ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар Цагааннуурын чөлөөд бүсэд дотоодын 17 ААН, хувь хүмүүс төсөл ирүүлэн 21.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна. Мөн ОХУ, БНХАУ, Канад, БН Казакстан улсын 10 гаруй компани хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлээд байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Цагааннуурын чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой байна   
Үзсэн: 1578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй