МУГЖ С.Батсүх, элэглэлийн урлагийн "Пароди" хамтлаг хамтран "Хаяа сайтай хадам" хэмээх шинэхэн уран бүтээл гаргасан нь олон нийтэд ихээхэн хүрч байна. Энэ дууг хүмүүс хайж сонсоод зогсохгүй цахим ертөнцөд түгээж эхлээд байна. Хошин, хөнгөн хэмнэлтэй, өвөрмөц дүрсжүүлэлттэй энэ уран бүтээлийн шүлгийг СГЗ Д.Дашдондов бичиж, аяыг СТА Б.Цэрэндондов зохиожээ. Аав ээж, эх нутаг, уул ус, монгол ахан дүүсийнхээ тухай дуулж ирсэн МУГЖ С.Батсүх сүүлийн үед "Дэжиймаа", "Хаяа сайтай хадам" зэрэг хошин хөнгөн аястай дуунуудыг урын сандаа нэмэх болов.
"Хаяа сайтай хадам" дууг хайж сонсдог болжээ | ||
Үзсэн: 2155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.