![](/uploads/201309/news/thumb/58b6bc1fc9062e8dc45a88b8697c81e1_x3.jpg)
Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багт дөрвөн хүн боомоор өвчилжээ. Тэд одоо аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн энэ сарын 16- ны өдөр Тэлмэн сумын Нуур багт нутагладаг хоёр айлын хоёр үхэр боомоор өвчилсөн. Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Улмаар голомтын бүсэд нутаглах зургаан өрхийн 19 хүн, 3000 малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар болжээ.
Завхан аймагт хүн боомоор өвчилжээ | ||
Үзсэн: 1811 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.