![](/uploads/201602/news/thumb/a0dee9482e54a4f24a45ab1bb4078512_x3.jpg)
АТГ өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 8283 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 8119 нь мэдүүлгийг хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ.
Тэдгээрээс
- 279 хүнд ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан,
- 163 хүнд ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнийг тогтоож анхааруулсан,
- 706 этгээдийн материалыг хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцаасан,
- 38 нэр дэвшигчийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
Төрийн албанд нэр дэвшсэн 38 хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ | ||
Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.