Шууд Chart

МАН-ынхан чуулгандаа суух уу

2016-02-19 14:11:23

УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрөгч даваа гарагт нээлтээ хийх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшилсоор өнөөдөр 10:45 цагт эхэлсэн. Ингэхдээ Ардчилсан намын 35 гишүүнээс 34, МҮАН-аас Н.Батцэрэг, Г.Уянга, М.Сономпил, МАХН-аас Л.Цог, Д.Тэрбишдагва, ИЗНН-аас С.Дэмбэрэл гээд нийт 40 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр чуулж байгаа.

Энэ удаагийн парламентад суудлынхаа тоогоор хоёрдугаарт бичигдэж буй МАН-ын бүлгийн 26 гишүүн “эрх баригчид ирцээ бүрдүүлчихвэл хуралдаа суухад бэлэн” хэмээн мэдэгдэж байсан ч ирц бүрдэж хурал эхлээд бүтэн гурван цаг өнгөрөхөд чуулганы танхимд орж ирэхгүй байсаар үдээс өмнөх хуралдааныг дуусгав. Эцсийн найруулгыг нь хэлэлцэж буй олон хуулийн төсөл тэдэнд огтхон ч хамаагүй бололтой. Үдээс хойших хуралдаанд ч мөн орж ирэхгүй хэмээн ярилцаж байгааг эх сурвалжууд хэлж байна.

Нэгэнт ирц бүрдсэн хурал үдээс хойш үргэлжилнэ. Харин хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ. Уг асуудлаар тохиролцох сонирхолтой байсан МАН-ын бүлгийн гишүүд асуудлыг хэлэлцэх үед орж ирэх эсэхийг харах л үлдлээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ынхан чуулгандаа суух уу  
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй