Шууд Chart

Шинэчлэлийн хороо мэдээлэл хийнэ

2013-09-26 10:51:04

Монгол Ардын намын Шинэчлэлийн хорооноос өнөөдөр 12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийхээр болжээ. Тус хорооныхон “Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье” аяныг хөдөө, орон нутагт зохион байгуулж буй бөгөөд одоогоор 13 аймагт ажилласан байна.
Өнөөдөр болох хэвлэлийн бага хурлын үеэр Шинэчлэлийн хорооноос аяны санхүүжилт, зардлын тайланг танилцуулахаас гадна хорооноос зохион байгуулж буй бусад үйл ажиллагаа, орон нутгийн дэмжигчдийн санал, дүгнэлт, ирэх сард болох МАН-ын 27-р их хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлнэ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шинэчлэлийн хороо мэдээлэл хийнэ  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй