Шууд Chart

Түр хамгаалах байранд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцлээ

2016-02-19 15:55:34

Монгол Улсын Хүний эрхийн Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харьяа Түр хамгаалах байранд хяналт шалгалт хийсэн юм.

Түр хамгаалах байраар үйлчлүүлж буй иргэдийн хүний эрхийн хэрэгжилт, тус хамгаалах байрны нөхцөл нь олон улсын болон дотоодын стандартад нийцэж буй эсэхийг үнэлэх, иргэдийн эрхийг баталгаатай хангуулах зорилгоор хийгдсэн уг хяналт шалгалтын дүнгийн хурал ХЭҮК-ын сургалтын танхимд боллоо.

Дүнгийн хуралд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа К.Нямдаваа, Түр хамгаалах байрны дарга, ахмад Д.Сэржмядаг болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, шалгалтаар илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцэж холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв.

Нийтэлсэн: Web admin

Түр хамгаалах байранд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцлээ  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй