Шууд Chart

Ч.Ууганбаяр Германы “Poetry slam” яруу найргийн уралдаанд оролцжээ

2016-02-19 16:12:11

“Poetry slam” яруу найргийн уралдаан Англи, АНУ, Герман, Орос зэрэг олон улсад зохион байгуулагддаг. Өнгөрсөн даваа гарагт Герман улсад болсон уг уралдаанд Монголоос анх удаа Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, залуу найрагч Ч.Ууганбаяр оролцжээ.

Уг уралдаанд Ч.Ууганбаяр Герман хэлээр шүлгээ уншсан байна. Оролцогчид таван минутад багтаан шүлгээ уншиж, үзэгчид шүүгчидтэй хамтран ялагчийг тодруулдагаараа “Poetry slam” яруу найргийн наадам бусад хэвшмэл уралдаанаас ялгаатай аж. 

Түүнчлэн Ч.Ууганбаяр ирэх сарын 21-нд Герман улсын Берлин хотод болох яруу найргийн уралдаанд мөн оролцохоор болсон гэнэ. 

Сонирхуулахад, яруу найрагч Ч.Ууганбаяр нь Залуу зохиолчдын холбооны дарга бөгөөд хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын тэргүүн байр, “Болор цом”-д айрагдаж байсан Монголын залуу үеийн төлөөлөл юм. МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр одоо Герман улсад сурч байгаа юм. Анхны номоо оюутны ширээнээс "Нимбэгэн сарны шүүс" нэрээр гаргаж байсан юм. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ч.Ууганбаяр Германы “Poetry slam” яруу найргийн уралдаанд оролцжээ   
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй