
Өмнөговь аймаг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайг камержуулахад орон нутгийн төсвөөс 649.7 сая төгрөгийг зарцуулжээ. Ингэснээр Цогтцэций, Ханбогд, Даланзадгад, Гурвантэс, сумдад нийт 69 камер, Хүрмэн Баяндалай сумдад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 6 камер тус тус суурилуулсан байна.
Энэхүү ажлын үр дүнд гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 2012 оноос 2013 онд 10.9 хувь, 2014 13.6 хувь, 2015 онд 33.3 хувиар буурсан дүнтэй байна.
Өмнөговь аймагт гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг 33.3 хувиар буурчээ | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.