“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр ЕБС-уудад “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тушаалыг 2015 онд гаргасан. Тэгвэл өнөөдөр Монголын хөл бөмбөгийн холбоо, БСШУЯ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын хэмжээнд бүх ЕБС-ийн хичээлийн программд хөлбөмбөгийн спортыг оролцуулах, сурагчдыг дэлхийн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэхэд оршино.
Хүүхэд бүр эрүүл чийрэг бие бялдартай, багаар ажиллах чадвар, хувь хүний хувьд зөв нийгэмших зэрэг ерөнхий боловсролын сургуулийн үндсэн чиг үүрэг буюу боловсролын эрхэм зорилгыг давхар гүйцэтгэж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд системтэйгээр ажиллах бөгөөд сургуулийн биеийн тамирын багш нарт албан ёсоор ур чадвар болоод хөлбөмбөгийн спортыг цааш түгээн дэлгэрүүлэх мэдлэгийг эзэмшүүлэх юм.
Ерөнхий боловсролын сургуульд хөлбөмбөгийн загвар клуб хичээллүүлэн өсвөр үеийнхний хамрах хүрээг нэмэгдүүлж, шаардлагатай сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр клубүүдийг хангах. Cургууль, аймаг, дүүрэг, үндэсний хэмжээний хөлбөмбөгийн тэмцээн тогтмол зохион байгуулж, энэ чиглэлээр олон улсын түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон ажил өрнүүлэх юм.
Ялангуяа ирэх хичээлийн жилд хэрэгжих ахлах ангийн цөм хөтөлбөрийн агуулгад биеийн тамирын хичээлийг сонгон гүнзгийрч үзэхээр тусгаж өгсөн нь энэ хөтөлбөртэй уялдаж цаашдаа дэлхийн хэмжээний мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчид бэлтгэгдэх эхлэл болж өгч байгаагаараа онцлогтой юм.
ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт хөлбөмбөг орно | ||
Үзсэн: 2647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.