Шууд Chart

С.Батсүх гавьяат тоглолтоо хийнэ

2016-02-19 17:00:54

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж, ирэх сарын 5-нд МУГЖ С.Батсүх, “Пароди” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран “UB палас”-ийн концертын танхимд тоглолтоо хийх гэж байна. Нийтийн дууны ноён оргил гэгдэх тэрбээр тоглолтынхоо бэлтгэлд аль эрт оржээ. Мөн шинэ цомог гаргахаар ажиллаж байна. 

Түүний хувьд хамгийн сүүлд “Хаяа сайтай хадмууд” хэмээх хошин өнгө аястай дуу хийсэн нь олон нийтэд нэлээд хүрээд байна. Уг дууны шүлгийг СГЗ Д.Дашдондов бичиж, аялгууг нь СТА Б.Цэрэндондов зохиожээ. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

С.Батсүх гавьяат тоглолтоо хийнэ   
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй