
1991 онд хувийн хэвшлийн анхны дээд сургуулийн тулгын чулууг тавьж байсан Отгонтэнгэр Их сургууль, Оточ Манрамба Их сургууль, Шихихутаг Дээд сургууль, Үндэсний Биеийн Тамирын Дээд сургууль өдгөө 25 жилийнхээ ойтой золгож байна.
Их дээд сургуульд суралцах эрх хязгаарлагдмал, улаан шугамаар оюутны сурах эрхийг хязгаарладаг байсан хуучны тогтолцоог халж шинэ цагийн боловсролын өнгө төрхийг гаргаж ирсэнээрээ Монголын дээд боловсролын салбарын хөгжлийг шат ахиулсан үзэгдэл болж байлаа.
Тиймээс ч хувийн хэвшлийн анхны дөрвөн сургууль Монголд хувийн хэвшлийн Их, Дээд сургууль байгуулагдсаны 25 жилийн ойгоо хамтран тэмдэглэхээр болжээ. Энэхүү ойн хүрээнд:
1. Их ойн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн
2. Төгсөгчдийн чуулга уулзалт
3. Хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын шатрын аварга шалгаруулах тэмцээн
4. Ойд зориулсан үзэсгэлэн гаргах
5. Ойн нэгдсэн баярын хурал гэх мэт ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
Дөрвөн сургууль нэгдэж 25 жилийн ойгоо тэмдэглэнэ | ||
Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.